Мөрийтэй тоглоомын хаан 98 насандаа таалал төгсжээ

Макаогийн мөрийтэй тоглоомын хаан хэмээн алдаршсан Хонконгийн анхны тэрбумтан Стэнли Хо 98 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь мэдэгджээ.

Мөрийтэй тоглоомын загалмайлсан эцэг хэмээн Азид төдийгүй өрнөдөд алдаршсан бизнес эрхлэгч Хонконгийн эмнэлэгт тайван нойрссон гэдгийг охидынх нь нэг Пэнси Хо сэтгүүлчдэд хэлсэн байна.

. Хятадын хоёр тусгай бүсийн нэг Макао нь Португалийн колони байсан бөгөөд мөрийтэй тоглоом, казиног албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Хятадын цорын ганц бүс нутаг юм. Макаог Азийн Лас Вегас ч хэмээн өргөмжилдөг билээ.

Хонконгоос төрөн гарсан анхны тэрбумтан болсныхоо дараа сайн үйлсэд ихээхэн хандив өгснөөр Хонконг төдийгүй Макаод нэр алдар нь түгж, хүндэтгэл үзүүлсээр иржээ. .

macau stanley ho resigns chairman sjm

Макаогийн тоглоомын нийгэмлэгийг удирдаж, Гранд Лиссабон зочид буудал, казиногийн эзэн гэдгээрээ орчин үеийн залууст илүүтэй танигдсан ажээ. Түүний Хонконг дахь Шун Так холдингсийг охин Пэнси нь удирдан авч явдаг байна.

2002 онд Макао олон улсын зах зээлд нээгдэж, гадны тоглогчид, томоохон хөрөнгө оруулагчид нэвтэрч, Хятадын Засгийн газар аялал жуулчлалыг нээлттэй болгосноор Стэнли Хогийн монопольчлол, дан ганцаар ноёрхох явдалд цэг тавьсан байдаг. Мөрийтэй тоглоомын ертөнцөд домог болохоос гадна тэрбээр  Бээжинтэй холбоо харилцаа сайтай байсан бөгөөд Хятадын Ардын улс төрийн зөвлөлдөх бага хурлын гишүүн байжээ.

2009 онд тархины хагалгаанд орж эрүүл мэндийнхээ төлөө бизнесийн салбараас хөндийрөх шаардлагатай болов. Хо дөрвөн эмэгтэйн 17 хүүхдийн эцэг байжээ. Нийт хөрөнгийг нь Блүмберг сувгаар 15 тэрбум ам.доллар гэж өнгөрсөн жил мэдээлсэн байна. Мөрийтэй тоглоомын загалмайлсан эцэг өөрийн байгуулсан эзэнт гүрний хөрөнгөө гэр бүлийнхэндээ хувааж үлдээжээ.

2020 05 26 96120 1590473938

image

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.