ВИДЕО: У.Хүрэлсүх: Коронавирусийн вакцин гарах хүртэл бид нар хөл хорионы байдалтай амьдарна

Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр "Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сайтар сурталчлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бэлтгэл бэлэн байдлаа хангаж, эм, оношлуураа ханган, хүний нөөцөө зөв хуваарилж байгааг сайшааж байна.

Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийнхээ аюулгүй байдлыг хангах нь чухал. Энэ хүмүүсээ сайтар анхаарч, тэдний ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж УОК-д танилцуулахыг үүрэг болгож байна. 

Аймаг орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. . Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү? Аймаг, нийслэл, сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна. 

. Сурталчилгааны үеэр халдваргүйжүүлэлт хийх, аюулгүй байдлыг хангах ажил боломжийн байгааг би хэд хэдэн суманд ажиллах үеэрээ харлаа. Энэ ажлаа улам сайжруулах хэрэгтэй. Төрийнхөө сонгуулийг зохион байгуулахад, төрийн бүх байгууллагууд дэмжиж оролцох хэрэгтэй.

Коронавируст халдвар цар тахлаас сэргийлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллаас сэргийлэх, амны хаалт зүүх аяныг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн сэтгэл зүй эмзэг байдаг тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баталгаатай эх сурвалжийн мэдээллийг дамжуулахыг анхааруулж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна гэх түршүүртэй мэдээлэл гарах боллоо. Иргэд ажилгүй болж, гэртээ байснаар архидалт нэмэгдэх болж. Тиймээс гэр бүл, хүүхдүүдэд зориулсан гэгээлэг нэвтрүүлгийг хүргэх хэрэгтэй байна.

.

Улсын хилээ нээх асуудлыг зарим иргэд хөндөж ярьж байгаа. Хил нээхгүй ээ. Би ганц зүйлийг хэлж чадна. Энэ бол одоогоор хил нээхгүй. Хэзээ нээхийг би хэлж чадахгүй. Хэзээ нээх вэ гэвэл байдал тайван болсон тэр цагт нээнэ. . Бусад улсынх ч мөн адил байх. Тийм учраас бид нар энэ нөхцөл байдалд дасан зохицож, сэтгэл зүйн хувьд биеэ бэлдэж, ажил төрлөө эмхэлж, цэгцэлж ард иргэдээ амь насыг нь авран хамгаалах ажлыг зохион байгуулах ёстой гэж үзэж байна.

Энэ цар тахал бол дайн. Бид дайны үед амьдарч байгаа тул зохиомлоор барааны үнийг нэмж байгаа бол хариуцлага тооцох болно.

. Гаргасан шийдвэрийг улсын болон ард иргэд ягштал хэрэгжүүлэх хэрэгтэй.

Мөн дотоодод вирусийн халдвар тархсаныг Засгийн газар нуусан гэх агуулгатай гүтгэлэг тараасан. Үүнийг шалгаж хариуцлага тооцох ёстойг цагдаа, тагнуулын байгууллага анхааралдаа аваарай.

Хууль дүрэм зөрчсөн бол хуулийн хатуу хариуцлага тооцохыг анхааруулж байна. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.