Толгойдоо тарвас өмссөн хоёр эрэгтэй дэлгүүр дээрэмджээ

Тэдний сонгосон баг хэтэрхий үр дүнтэй байснаас уу, тус хотын цагдаа нар сэжигтнүүдийг илрүүлж чадалгүй, тэдний зургийг цахим сүлжээнд тавин, иргэдээс тусламж хүсэхэд хүрчээ.
Өнгөрөгч бямба гарагт сэжигтнүүдийн зургийг ил болгосны дараа бүс нутгийн оршин суугчид тэр даруй тэднийг хаана харснаа цагдаа нарт мэдэгдсэнээр, албаныхан 20 настай Жастин Рожерсийг баривчилжээ.

Түүнийг . Харин түүний хамтрагчийг цагдаа нар одоо болтол эрэн сурвалжилж байгаа юм.
Дээрмийн үеэр дэлгүүрт байсан үйлчлүүлэгч Кэндис Вэндт тарвас өмссөн хэрэгтнүүдийг тэнэг, ухаантай хоёрын яг голд байгаа гэв. Харин сэжигтнүүд энэхүү үйл явдлыг цуврал бичлэг болгон “ТикТок” дээр тавьсан байсан нь саяхан илэрсэн юм.

97467459 595581364391358 1183221210389938176 n

Эх сурвалж: huffpost.com, independent.co.uk

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.