СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-д туулайны аюултай вирус дэгдээд байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

АНУ-ын баруун өмнөд хэсгийг үхлийн аюултай туулайн вирус “RHDV2” эзлээд байна. Гуравдугаар сарын эхээр Нью-Мексико хотод анх илэрсэн уг вирус Техас, Аризона, Колорадо, Невада, цаашлаад Калифорнийн нутгаар тархан, тэжээмэл болон зэрлэг туулайнуудыг ихээр устгажээ.

Энэхүү вирус нь коронавирус биш бөгөөд хүн, эсвэл бусад амьтанд халдсан тохиолдол илрээгүй. Зөвхөн туулайн төрөл зүйлд халдварладаг бололтой.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр халдвартай туулайнуудад халуурах, хоолны дуршилгүй болох, хавагнах, амьсгалын болон мэдрэлийн шинж тэмдгүүд илэрч болох аж. Гэвч ихэнх тохиолдолд туулай гэнэт үхсэний дараа л халдвартай болох нь илэрдэг байна.

Энэ бол гэж Калифорнийн Загас болон зэрлэг амьтан судлалын төвийн зэрлэг амьтдын малын эмч Деана Клиффорд үзэж байна. Тэрээр “Харамсалтай нь, туулай нь олон махчин амьтдын түгээмэл олз учир тэдгээр төрөл зүйлүүдэд ч бас нөлөөлж болзошгүй юм” хэмээн нэмж хэлэв.

. Мөн иргэдийг шинээр туулай тэжээхгүй байх, тэжээвэр туулайг зэрлэг туулайтай ойртуулахгүй байх, эрүүл ахуйг баримтлах, туулайтай харьцахаас өмнө болон дараа гараа угаахыг уриалжээ.

Эх сурвалж: huffpost.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.