Facebook Live төлбөртэй болно

Facebook Live удахгүй төлбөртэй болж шууд дамжуулалт үзэхийн тулд хүмүүс мөнгө төлөн нэвтэрдэг болно гэнэ. Дэлхий даяар цар тахлын улмаас хөл хорио тогтож, шөнийн клуб гэх мэт зугаа цэнгээний газрууд хаагдсанаар сүүлийн хэдэн сард шууд дамжуулалтын салбар эрс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор энэхүү өөрчлөлтийг хийж байгаа аж.

Фейсбүүкийн хэрэглэгчид удахгүй "зөвхөн-онлайн" арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой болох бөгөөд хүмүүс үзэх эрхээ урьдчилан худалдан авах боломжтой болно. Мөн ашгийн бус хуудаснууд шууд дамжуулалтынхаа дундуур хандивын самбар нэмж оруулах сонголттой болох ажээ.

. Харин үзэгчдийн хувьд зөвхөн аудиог нь сонсох сонголттой болсноор дата хэмнэх боломжтой болно.

100487101 678009632993407 4874865637047926784 n

Фейсбүүкийн төлбөртэй Live-ууд хэзээнээс ажиллаж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Түүнчлэн уг функцийг ашиглах боломжтой хүмүүст ямар нэгэн хязгаарлалт байгаа эсэхийг тус компаниас тодорхойлоогүй байгаа юм.

Эх сурвалж: The Verge, DJMag

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.