20,000 ам.долларын үнэтэй урлагийн бүтээлийг санамсаргүйгээр эвджээ
Мексик улсын урлаг судлаач шүүмжлэгч эмэгтэй үзэсгэлэн худалдаан дээр дэлгэн тавьсан орчин цагийн урлагийн бүтээлийг санамсаргүй байдлаар эвдэж сүйтгэсэн байна. Мехико хотын Зона Мако урлагийн үзэсгэлэн дээр дэлгэн тавьсан байсан чулуу, шил, хөлбөмбөгийн бөмбөгөөр хийсэн бүтээл нь 20,000 ам.долларын үнэтэй байжээ.
Уран бүтээлч Габриель Рико нь байгалиас олдсон эд материалыг ашиглан уран бүтээлээ туурвидгаараа алдартай ажээ.
Хэдийгээр урлаг шүүмжлэгч Леспер хатагтай санамсаргүй байдлаар өндөр үнэтэй урлагийн бүтээлийг хагалж, сүйтгэсэн ч үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын зүгээс түүний гаргасан ааш авирыг мэргэжлийн бус, бүдүүлэг үйлдэл хэмээн шүүмжлэн буруутгасан байна.
Ямартай ч урлаг шүүмжлэгч гаргасан алдаагаа засч, төлбөрт унах нь тодорхой ба бүтээлийг урласан эрхэм дараагийг шийдвэрийг гаргана гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.