Америк хүүхдүүд YouTube-ийн алдартан, хятад хүүхдүүд сансарт нисэхийг мөрөөддөг

50 жилийн өмнө буюу 1969 оны долдугаар сарын 20-ны өдөр Нил Армстронг саран дээр алхсан анхны хүн болж, дэлхий даяарх хүүхдүүдийн үлгэр дуурайлал болсон.

Харин . “Лего”-гийн нэрийн өмнөөс “Харрис Полл”-оос явуулсан энэхүү судалгаагаар АНУ болон Их Британийн хүүхдүүд том болоод сансрын нисгэгч болохоос ютүбэр эсвэл влоггер болох нь гурав дахин их магадлалтай гэсэн үр дүн гарсан байна.

97727223 677894386104892 4667102091662065664 n

Уг судалгааны хүрээнд аж. АНУ, Их Британийн хүүхдүүдийн хамгийн их санал өгсөн сонголт нь влоггер/ютүбэр байсан бол БНХАУ-ын хүүхдүүдийн 56 хувь нь сансрын нисгэгч болохыг хүсэж байгаа гэнэ.

Цахим судалгааг саран дээр хүн анх буусны 50 жилийн ойг тохиолдуулан хийсэн бөгөөд АНУ, Их Британи, БНХАУ-ын хүүхдүүдийг тэнцүү тоогоор хамруулсан байна. Хэдий энэ судалгааны үр дүн бүх хүүхдүүдийг төлөөлөхгүй ч Generation Z-гийн дундах ерөнхий хандлагыг илэрхийлж байгаа юм.

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.