Сидней хотод үер бууж, түймэр унтарчээ

Австрали улсын Сидней хотын орчимд ойрын 30 жилийн хугацаанд тохиогоогүй их хэмжээний бороо орж, үер буусан байна. Үер, борооны ачаар Шинэ Өмнөд Уэльс мужид ассан хоёр том түймэр унтарчээ.

Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд 391,6 мм хуртунадас унасан нь хоёрдугаар сарын дундаж хуртунадасны хэмжээнээс гурав дахин их байгаа юм. .

Шинэ Өмнөд Уэльс нутагт ассан хоёр түймэр унтарсан ч 17 түймэр ассан хэвээр байгааг эх сурвалж дамжуулав. Цаг уур судлаачид түймэр унтрах сайн талтай ч үерийн ус их хэмжээний хог хаягдал, үнс нурам дагуулан урсах эрсдэлтэй гэдгийг сануулжээ.

 110832163 mediaitem110832162

Сидней хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд 200 орчим иргэнийг аврагчид үерийн аюулаас аварсан байна. Хотын төмөр зам, усан замын тээвэр түр саатаж, олон арван сургууль хаалгаа барьжээ.  

 110832157 mediaitem110832156

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.