Чили: Хорио цээрийг эсэргүүцсэн жагсагчид цагдаа нартай мөргөлджээ

Чили улсад коронавирусийн тархалтаас сэргийлж тогтоосон хатуу чанга хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн жагсагчид нийслэл Сантьяаго хотын захад цагдаа нартай ширүүн мөргөлджээ.

. Орон нутгийн телевизийн дамжуулснаар цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, даралтат усаар шүршиж Эль Боскийн гудамжуудыг цэвэрлэхийг оролджээ. Хотын энэ хэсэгт ядуурал хамгийн их байдаг юм.

Эль Боскийн босогчид чулуу шидэж, гал тавьсан бөгөөд тус дүүргийн засаг дарга Сади Мело иргэд өлсгөлөн, ажилгүй байгаа тул буруутгах аргагүй хоёр талтай нөхцөл байдал үүссэнийг хэлжээ. .

 112343548 114c76c2 5daf 481c 9a89 31900fca8acb

Ерөнхийлөгч Себастьяан Пинера телевизээр дамжуулан мэдэгдэл хийж ядуу ард иргэддээ хоол хүнсний тусламж үзүүлэхээ амлажээ. Төрийн тэргүүн ирэх долоо хоногт 2,5 сая баскетын хоол хүнсний тусламжийг хотын зах руу илгээхээр шийдэв. Чили улсад одоогийн байдлаар коронавирусийн 46,000 тохиолдол бүртгэгдэж, 500 орчим иргэн нас бараад байна.

Нийслэл хотод халдварын тохиолдол эрс нэмэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт хот даяар хөл хорио тогтоожээ. .

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.