Залуу эрэгтэйтэй хамт бичлэг хийсэн охидыг гэр бүлийнхэн нь буудаж хороожээ

Пакистан улсын Хойд болон Өмнөд Вазиристан дүүрэгт гэр бүлийн гишүүд нь 16,18 настай охидоо өөрсдийн гараар буудаж амь насыг нь хороосон хэрэг гарчээ. Учир нь тэдгээр өсвөр насны охид өөр нэг залуутай хамт буй бичлэгээ цахим орчинд нийтэлснээс гэр бүлийнхээ нэр төрийг гутааж, шашны хатуу чанга үзэл баримтлалыг зөрчлөө хэмээн үзсэн байна. .

Өсвөр насны охидыг буудаж хороосны дараа цагдаа нар хоёр эрэгтэйг баривчлан саатуулсны нэг нь амиа алдсан хохирогч охины төрсөн эцэг, нөгөө нь хоёр дахь хохирогчийн төрсөн ах ажээ.

Охид уг бичлэгийг жилийн өмнө хийсэн гэж үзсэн байна. .

Human Rights Watch байгууллагын таамагласнаар дараах хэдэн шалтгаанаас үүдэлтэй охид эмэгтэйчүүдийг гэр бүлийнхээ нэр төрийг гутаасан хэмээн үзэж өөрсдийн гараар хороох явдал гардаг байна. Үүнд эцэг эхийнх нь эртнээс товлосон хүнтэй гэрлэхээс татгалзах, бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд, гэр бүлээс гадуур дотно харилцаанд орсон тохиолдолд охид эмэгтэйчүүдийг хэрцгийгээр хороох тохиолдол Пакистаны овог аймгуудад байсаар байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.