Цэргийн шинэчилсэн бүртгэлийн хугацааг сунгажээ

Цэргийн шинэчилсэн бүртгэлийг нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ний өдрийг дуустал нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны байранд явуулсан.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй цэргийн үүрэгтнүүдийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай хэдий ч халдварт өвчин гарч хорио тогтоосонтой холбогдуулан гуравдугаар сарын 5-15-ны өдрүүдэд ямар нэгэн торгууль оноохгүйгээр дүүргийн цэргийн штабуудад бүртгэхээр болсон байна. Харин энэ хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаагүй иргэдэд хуульд заасан арга хэмжээг тооцох аж.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.