Гүүрнээс унасан эмэгтэйг "хүүхэлдэй"-тэй андууран зам дээр хаяжээ

Японы нийслэл Токио хотод 30-аад насны эмэгтэй явган хүний гүүрнээс унаж, доор явж байсан ачааны машин дээр унасан хэрэг тавдугаар сарын 14-ний 04:30 цагийн үед гарчээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр уг ачааны машины жолооч 10 минутын дараа буюу хоёр км явсныхаа дараа ардаа явж байсан таксины жолоочийн дуут дохио өгснөөр зогссон байна.

. Тэрээр чингэлэг дээр гаран шалгаж байх үеэрээ таксины жолоочид "Хүүхэлдэй байна" гэж хэлсэн байна.

Эмэгтэйн нүүр болон биеийн бусад хэсгээс цус урсаж байсан гэнэ. Түүний зүрх зогссон байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэний дараа эмч нар нас барсан болохыг нь албан ёсоор зарласан аж.

. Түүнчлэн тэд ачааны машины жолоочийг олж тогтоон, мэдүүлэг авч байгаа гэв.

Эх сурьалж: The Mainichi

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.