Б.Махбалд 13 жилийн хорих ял оноолоо
ЗТХЯ-нд газрын даргаар ажиллаж байх үедээ бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Б.Махбалд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 13 жилийн хорих оноолоо. Түүнд оноосон ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Б.Махбал 2018 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө ЗТХЯ-ны байранд архидан согтуурч, улмаар тус яаманд газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнг хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн нь камерын бичлэг болон олон гэрчийн мэдүүлгээр тогтоогдоод байсан билээ.
Жил есөн сарын турш сунжирсан шүүх ажиллагаа өнөөдөр дуусгавар болж Б.Махбалд хорих ял оноолоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.