Нийтээс зай барих дүрмийг хэрэгжүүлэхийн тулд манекен ашиглаж байна

АНУ-ын Виржиниа мужийн Мишелиний одонг гурван ч удаа хүртсэн дээд зэрэглэлийн зоогийн газарт ганцаараа ирсэн ч санаа зоволтгүй болжээ. Учир нь зоогийн газрын зөөгч таны хажууд сууж буй хэн нэгэнд дарс хундагалж тав тухтай байдлыг хангана. Энэ хүн хөдөлдөггүй, ярьдаггүй учир танд саад болохгүй.

2ughMIkA 2048x1365

Түүнчлэн коронавирусийн тархалтын үед олон нийтээс зай барих дүрмийг хэрэгжүүлэхэд эдгээр манекенууд ихээхэн тус хүргэнэ. Литтл Вашингтон Инн зоогийн газар энэ санааг хэрэгжүүлж эхэлжээ. Тус зоогийн газрын Мишелиний одон хүртсэн ахлах тогооч .

2015LITTLEWASHINGTON 635

Амьгүй моделиуд ямар нэг зүйлд гомдолдоггүй бөгөөд дуртай загвараараа хувцаслахад хөгжилтэй байдаг хэмээн О’Коннель хэлсэн байна. АНУ-ын мужууд хатуу чанга хорио цээрийн дэглэмийг суллаж, зоогийн газрууд дахин үүд хаалгаа нээсэнтэй холбогдуулан нийтээс зай барих дүрмийг биелүүлж байна. .

Литтл Вашингтон Инн зоогийн газар амжилттайгаар 42 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан ч гуравдугаар сард коронавирусийн хөл хорионы үеэр анх удаа үүд хаалгаа барьсан байна.

Screen Shot 2015 01 07 at 7

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.