Энэтхэгт хорио тавигдсан даруйд архины мухлагууд хөлд дарагджээ

Энэтхэг улсад коронавирусийн улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон байсан ч энэ долоо хоногт зарим хотуудад хатуу чанга хориог сулруулж эхлээд байна. Хорио суларсан даруйд архины мухлагууд иргэдийн хөлд дарагдаж, лангуу нь хоосорч эхэлжээ.

Мумбай зэрэг халдварын тархалт өндөр хотуудад согтууруулах ундаагаар цангасан иргэд зай барих, ариун цэврийн дүрэм журам сахихгүй архины мухлагийн гадаа олноороо цуглаж байгаа тул тэдгээр дэлгүүрийг хаажээ.

. Энэтхэгт согтууруулах ундааны хэрэглээ эрс нэмэгдсэнийг гайхах хэрэггүй ажээ.

Хорио цээр тогтоосон улс орнуудад согтууруулах ундааны хэрэглээ, худалдан авалт өссөн судалгаа гарсан байна. Тухайлбал Их Британид өнгөрсөн гуравдугаар сард согтууруулах ундааны борлуулт 22 хувиар, АНУ-д өнгөрсөн жилийнхээс 55 хувиар өсчээ.

 112250840 gettyimages 1212056414 594x594

Энэ нь Энэтхэгийн хувьд хэзээнээсээ шийдэж чадаагүй асуудал байсаар иржээ. Улсын 29 муж тус бүртээ согтууруулах төрлийн бүтээгдэхүүн, түүний үнэ, худалдаа, татварыг өөрсдийн дүрэм журмаар зохицуулдаг байна. Илүү өргөн хүрээтэй авч үзвэл алкохолын хэрэглээгээрээ Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт ордог гэж Лондон дахь судалгааны фирмүүд мэдээлжээ. Энэтхэгчүүд жилд 663 сая литр согтууруулах ундаа хэрэглэдэг байна.

 112250841 f6c185f0 7329 4b32 838e 131dc914c6c3

Тэр дундаа . Дэлхий дээр зарагдаж буй вискиний тэн хагас нь Энэтхэгт борлуулагдаж байна гэсэн үг юм.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.