ГИХГ-ын дарга Д.Мөрөн төсвийн зургаан сая төгрөгөөр зургийн цомог хийлгэсэн үү

Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн төсвийн хөрөнгийг үрэн таран хийж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд зарцуулах ёстой зургаан сая төгрөгөөр “Зургийн цомог” хийлгэлээ гэдэг баримт мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж бидэнд ирүүлсэн.

Уг баримтаас үзэхэд ГИХГ-ын дарга Д.Мөрөн 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Хөх монгол принтинг” ХХК-ийн захирал Т.Ганхуягтай “Хэвлэлийн ажил гүйцэтгэх” 2020/0414 дугаартай гэрээг байгуулсан байх бөгөөд нэг бүр нь 30,000 төгрөгийн үнэтэй, 200 ширхэг “Зургийн альбом”-ыг нийтдээ 6,000,000 төгрөгөөр хэвлүүлнэ гэсэн байгааг та бүхэн харж байна.

tsomog

Бид уг гэрээний төлбөр ГИХГ-ын данснаас хийгдсэн эсэхийг тус байгууллагын шилэн данснаас шүүрдэж үзэхэд “2020 оны дөрөвдүгээр сарын 23-ний өдөр гэрээний төлбөрийг 100 хувь шилжүүлсэн” байв.

shilen

Төсвийн хөрөнгийг яагаад үргүй зарцуулж байгаа асуудлыг нь ГИХГ-аас тодруулахад гэх хариу тайлбарыг өглөө.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.