ВИДЕО: Хоол хайсан 200 ямаа хотын гудамжийг эзэлжээ

Калифорни мужийн Сан Хосе хотод 200 ямаа уулнаас бууж иржээ. Тэднийг коронавирусийн хорио цээрийн үед бусдаас зай барих дүрэм, гэрээсээ гарахгүй байх зөвлөмжийг зөрчлөө хэмээн хошигнож байна.

Хотын гадна талын уул толгодод бэлчдэг ямаан сүрэг хоол тэжээл хайн 12 дахь жилдээ хотод орж ирж байгаа ч энэ удаад коронавирусийн халдвараас сэргийлж иргэд гэрээсээ гарахгүй, гудамж, зам талбай сэлүүхэн байгаа тул тэдэнд зугаатай санагдсан бололтой.

.

Дашрамд сонирхуулахад өрнөдийн орнуудад ямааг хүрээлэн буй орчинд ээлтэй байгаль хамгаалагч гэж үздэг. Нэн ялангуяа ой хээрийн түймрийг унтраахад тун тустай гэнэ. Учир нь тэдний зажилж, хэвсэн ногоо байгалийн гал унтраагч болдог ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.