МХБХ-ны булхайг илчилсэн Дэд ерөнхийлөгч ажлаа өгчээ

Тэрбээр 2019 оны аравдугаар сарын 15-ны өдөр МХБХ-ны эрэгтэйчүүдийн шигшээ баг  Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн дөрөв дэх тоглолтыг   Киргизстаны шигшээ багтай хийх үедээ наймаалцаж, хожигдсон байж болзошгүй гэх асуудлыг олон нийтэд илчилж байв.

МХБХ-ны Дэд ерөнхийлөгч Г.Дашням өөрийнхөө албан ёсны фэйсбүүк хуудастаа “Монгол Киргизстаны тоглолт 100 хувь наймаалцсан тоглолт боллоо. Би цаг нь болохоор энийг нотолно.FIFA-д Anti match fix гэж байдаг юм” хэмээх пост оруулсан нь тэр дороо Дэлхийн хөлбөмбөгийн холбооны сонорт хүрч, улмаар 2019 оны 12 дугаар сард Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос тоглолт наймаалцсан асуудлыг шалгуулахаар төлөөлөгчөө ирүүлж байсан юм.

Түүгээр ч зогсохгүй Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн шигшээ баг “тоглолт наймаалцсан” гэх хэргийг шийдвэрлэх хурал 2020 оны тавдугаар сарын 04-ний өдөр болохоор товлогдсон боловч, хурал болсон эсэх, түүнээс ямар шийдвэр гарсан эсэх нь одоогоор нууц байгаасаар байна.

Бид Г.Дашнямтай холбогдож яагаад албан тушаалаа өгснийг тодруулахад “Хөлбөмбөг бол миний хобби. Би МХБХ руу хэрүүл хийх гэж, дарамт амсах гэж ороогүй” гэх товчхон хариуг өглөө.

 Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтууд олон улсын спортын тэмцээн уралдааны хамгийн том бооцооны сайт болох https://www.bet365.com/, https://1xbet.com/ зэрэг сайтуудад ордог болоод нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа.

Уг бооцооны сайтад эргэлдэж буй мөнгө нь ч чамгүй их байдаг учраас хөгжиж буй болон ядуу буурай орны багууд “тоглолт наймаалцах” замаар мөнгө хийх сонирхол ихтэй байдаг аж.

Наймаалцсан хэмээн шалгагдаж буй тоглолтын бичлэг

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.