Эрүүгээ хугалуулсан гэх байлдагч манаагаа орхин унтаж байжээ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Б.Бямбадоржийг зодож, эрүүг нь хугалсан, үүнийгээ ар гэрийнхнээс нь нуусан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл уг асуудал холбогдох албаныхан тайлбар өгчээ.

Уг хэрэг гарсан тухайд: 

“Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Бямбадорж нь Ховд аймгийн Жаргалант сумаас 2019 оны II дугаар ээлжээр тус ангид татагдан ирж алба хааж байгаа бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд ангийн харуулд томилогдон үүрэг гүйцэтгэжээ.

Байлдагч Б.Бямбадорж нь 24.00-02.00 цагийн хооронд тайван цагийн байлдааны үүрэг болох харуулын цэг дээр цагийн манаачийн үүрэг гүйцэтгэх үедээ “Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм”-ийг зөрчин харуулын цэгээ дур мэдэн орхиж явсан байна. Харин ангийн харуулын манаа халагч дэд түрүүч Р.Баднаанямбуу цагийн манаачийг халалцахаар зарим харуулын хамт харуулын цэгт очиход цагийн манаач байлдагч Б.Бямбадорж байгаагүй бөгөөд тэрээр ангийн тавиуланд байрлах нураасан барилгын дотор унтаж байсныг олжээ. Улмаар манаа халагч, дэд түрүүч Р.Баднаанямбуу байлдагч Б.Бямбадоржийг харуулын цэгээ орхин унтлаа хэмээн харилцааны зөрчил үүсгэсэн байна.

Харин байлдагч Б.Бямбадорж Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал сайн, энэ сарын 15-ны өдөр эмнэлгээс гарна гэдгийг онцоллоо.

Уг асуудлыг Ховд аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. Мөн тухайн өдөр ажлын хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болсон талаар Хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах офицер, ахлах дэслэгч Д.Болормаа мэдээллээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.