СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонезид “цагаан будааны АТМ” ажиллаж эхлэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Коронавирусийн тахлын улмаас сая сая индонезичууд эдийн засгийн бэрхшээлтэй тулгараад байна. Эрх баригчид иргэддээ илүү хүртээмжтэй байх үүднээс “цагаан будааны АТМ”-уудыг ажиллуулж эхэлжээ.

аж.

Иргэд соронзон картаа машинд уншуулаад 1.5 кг будаа авах эрхтэй. Алба хаагчид хүн бүрийн халууныг шалгаж, үнэ төлбөргүй амны хаалт тараан, бие биеэсээ зай барихыг шаардаж байна.

"Өдөр бүр бид 1000 орчим оршин суугчид зориулсан 1.5 тонн будаа бэлтгэдэг. Бид өдөр алгасалгүй, амралтын өдрүүдэд ч тасралтгүй будаа тараасаар байх болно" гэж түгээлтийн хянагч Ибрахим хэлжээ.

Эх сурвалж: Jakarta Globe, Channel News Asia

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.