СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ: Итэвоны өөр нэгэн шөнийн клубт коронавирус илэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Сөүл хотын Итэвон дахь шөнийн клуб, бааруудаас дэгдсэн коронавирусийн халдварын тоо өнөөдрийн байдлаар 86-д хүрээд байгаа билээ. Тэгвэл тус орчны өөр нэгэн клубт халдварын тохиолдол илэрчээ.

. Энэхүү өвчтөн энэ сарын 2-ны өдөр клубээр зочилсон бөгөөд шинж тэмдэггүй хэдий ч 10-ны өдөр шинжилгээнд хамрагдаад “эерэг” хариу авсан байна.

Мөн шинжилгээний үр дүнгээр энэхүү эрэгтэй өмнөх шөнийн клубийн халдвар тараагч 66 дахь өвчтөнтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогджээ. “Maid” нь Итэвоны хамгийн алдартай клубүүдийн нэг учир 2-10-ны хооронд олон тооны хүн халдвар авсан байх магадлалтай болоод байна.

Одоогоор уг клуб хаалгаа бариад байгаа бөгөөд мэргэжилтнүүд тус байгууламжийн хяналтын камерын бичлэгийг биечлэн ирж, хураан авчээ. Удахгүй албаныхан клубийн зочдын нийт тоог гаргаж, холбогдох арга хэмжээнүүдийг авч эхлэх аж.

Эх сурвалж: Yonhap News, YTN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.