БИЧЛЭГ: Германы канцлер "Хөл хориог цуцалсан" тухай мэдэгдэлдээ 27 секунд зарцуулав
Германчуудыг цаг нарийн баримталдаг, хөдөлмөрч, зарчимч гэж дэлхий нийт үнэлдэг. Үүнийг баталсан нэгэн үйл явдал өчигдөр болж, Герман улсад цар тахлын хөл хориог цуцалж байгаа мэдэгдлийг ХБНГУ-ын канцлер Ангела Меркель 27 секундэд багтаан тавьсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд оржээ.
Германы канцлер Ангела Меркель тус улсад тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж байгаа талаар иргэддээ хандан мэдэгдэл хийхдээ гол санаагаа 27 секундэд багтаан хэлсэн байна.
Тэрбээр “Бид одоо тахал өвчний шинэ үе шатанд орж байгаа бөгөөд хязгаарлалтыг цуцалснаар иргэд бие биеэсээ зай барих, амны хаалтаар ам, хамраа таглах, бие биеэ хүндэтгэх зэрэг энгийн дүрмийг дагаж мөрдөх шаардлагатайг онцолмоор байна. Энэ бол маш чухал юм. Баярлалаа” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.