Төрсөн өдрийн үдэшлэгээс коронавирус голомтлон тархжээ

АНУ-ын Калифорни мужийн Пасадена хотод коронавирус голомтлон тархсаны гол эхлэл төрсөн өдрийн үдэшлэгийн зочин байсныг эрүүл мэндийн ажилтнууд мөшгиж илрүүлжээ.

Хотын оршин суугчдыг гэртээ байх шийдвэр гарсны дараа гуравдугаар сард үдэшлэг зохион байгуулж, гэр бүлийн гишүүд найз нөхөд нь олноороо нэг дор цугласан байна. Уг . Бусад зочид ч мөн амны хаалт зүүгээгүйгээр барахгүй, нийтээс зай барих дүрмийг баримтлаагүй байна.

Үдэшлэг дээр ханиалгаж байсан эмэгтэй Ковид-19 туссан байж магадгүй хэмээн бусад зочидтой доог тохуу хийн хөгжилдөж байсныг тогтоосон байна. Тиймээс Пасадена хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Лиза Дердериан уг эмэгтэй өөрийгөө тусгаарлаж болох байсан ч хувиа хичээсэн зан гаргаж үдэшлэгт ирсэн зочдод халдвар тараасан хэмээн буруутгажээ.

Үдэшлэгийн зочид халдвар авснаас гадна Пасаденагийн гадна амьдардаг 5-6 зочинд шинж тэмдэг илэрсэн тул халдвар авсан байж болзошгүй гэж үзэн, тусгаарлагдан шинжилгээ өгөх шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна.

Калифорни мужид 66,550 иргэн коронавирусээр алдварлаж, 2,687 иргэн нас баржээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.