Халдварын тохиолдол өссөөр байгаа ч Германд хорио цээрээ суллав

ХБНГУ-д коронавирусийн халдварын тохиолдол өссөөр байгаа ч эрх баригчид эдийн засгаа сэргээхийн тулд хорио цээрийн дэглэмийг суллаж байна. Тус улсад Ковид-19-р ням гарагийн байдлаар 169,218 иргэн халдварлаад байсан бол өнөөдөр 171,879 болж өссөн ба 200 иргэн нэмж нас барснаар нийт эндэгдэл 7,569 болжээ.

. Канцлер Ангела Меркель өнгөрсөн долоо хоногт 16 мужийн захирагч нартай хэлэлцэж хорио цээрийг сулруулах шийдвэр гаргасан.

Бүх дэлгүүр, худалдааны төвүүдийг нээсэн ба сурагчид хичээлдээ эргэн орж, хөлбөмбөгийн дээд лигийн тоглолтыг ирэх амралтын өдрүүдэд эхлүүлэх шийдвэрт хүрсэн билээ. Гэсэн ч иргэд илүү түргэн хугацаанд хорио цээрийг суллах ёстой хэмээн шаардаж байна.

 112219079 061405173

Харин иргэдийн зарим нь хорио цэрийн дэглэмийг сулруулах нь халдварын хоёр дахь давлагааг эхлүүлэх өндөр эрсдэлтэй гэж сэрэмжлэн, Меркелийн шийдвэрийг эрс шүүмжилж байгаа юм.

Эх сурвалж: BBC 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.