“Ковид-19" цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт эхэллээ

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн  Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамсүрэн болон нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн гишүүд оролцлоо.

Энэхүү дадлага сургуулилалтад улс, нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб болон  9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.

received 567385927548796 20200506105412 20200506111628

Дадлага сургуулилалтыг нээж нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилалтыг хийснээрээ бид болзошгүй эрдэлээс сэргийлэх бэлэн байдлаа хангах нөөц бололцоогоо бодитоор  үнэлж дүгнэх, хариу арга хэмжээ авч байгаа төлөвлөлтдөө цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой. Эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон. Нийслэлийн Эрүүл мэндийн газар эмнэлгийн бэлэн байдлыг хангах бүх зохион байгуулалтыг хийж ажиллалаа. . Мөн Буянт-Ухаа спортын ордонд дадлага сургуулилалттай холбоотой 300 орыг дэлгэж байна. Коронавирус манай улсад дотроо тархаагүй ч гэсэн хэрвээ эрсдэл үүссэн тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор үзүүлэх дадлага сургуулилалтыг хийж байгаа” гэдгийг онцолж хэллээ.

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үеэр Мэдээллийн аюулгүй байдлын баг, Захиргаа санхүүгийн баг, Төлөвлөлтийн баг, Ар тал хангалтын баг, Үйл ажиллагааны багуудад хуваагдаж үүссэн цагийн байдалд тодорхой хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагааг явуулах аж.

Өнөөдрийн дадлага сургуулилалтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулагдаж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилалт хийгдэх юм байна. Харин

“Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт гурван өдөр үргэлжилнэ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 received 1149288198753617 20200506105354

received 567385927548796 20200506105412 20200506111628

226572102 20200506105403 20200506112301

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.