Болливудын нэрт жүжигчин Ирфан Хан 53 насандаа таалал төгслөө

“Ядуусын хорооллын саятан”, “Юрийн галавын ертөнц” кино бүтээлүүдээрээ дэлхийд танигдсан Болливудын нэрт жүжигчин Ирфан Хан маш ховор тохиолдох нойр булчирхайн нейроэндокриний хорт хавдраар 53 насандаа таалал төгсжээ.

Түүнийг Энэтхэгийн кино урлагийн салбарын нарийн мэдрэмжтэй, хамгийн авьяаслаг жүжигчдийн нэг байсан гэдгийг урлаг судлаачид хэлдэг. Нэрт жүжигчин 2018 онд нойр булчирхайн маш ховор төрлийн хорт хавдраар өвчилсөн гэдгээ шүтэн бишрэгчдэдээ дуулгаж байсан юм.

Ирфан Хан Лондон хотын эмнэлэгт эмчлүүлж байжээ. .

Улс төрийн зүтгэлтнүүд, урлагийн алдартнууд төдийгүй Болливудын одууд бүгд цахим орчинд эмгэнэл илэрхийлж, сэтгэгдлээ хуваалцжээ. Нэрт жүжигчин супер од .

Дөрөв хоногийн өмнө Ханы 95 настай ээж Жайпурт таалал төгссөн боловч улс орон даяар коронавирусээс урьдчилан сэргийлж тогтоосон хорио цээрийн улмаас ээжийнхээ оршуулгад оролцож чадаагүй байжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.