Норвегийн саятныг эхнэрээ хороосон хэрэгт сэжиглэн баривчилжээ

Норвеги улсын чинээлэг эрхмүүдийн нэг Том Хагеныг эхнэр Анн-Элизабет Хагены амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Анн-Элизабет ор сураггүй болоод жил хагасын хугацаа өнгөрчээ.

Чинээлэг саятны өмгөөлөгч үл хөдлөх хөрөнгө, эрчим хүчний салбарын бизнес эрхлэгч хэрэгт холбогдолгүй гэдгийг мэдэгдсэн байна.

. Гэвч мягмар гарагт Норвегийн цагдаа нар түүний нөхөр 70 настай Хагеныг эхнэрээ хөнөөсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж баривчилсан байна.

190109182924 norway kidnapped wife exlarge 169

Хатагтай Хагеныг сураггүй болсон талаарх мэдээллийг аюулгүй байдлын үүднээс нууцалж байгаад хамгийн анх 2019 оны нэгдүгээр сард олон нийтэд хүргэжээ. Гэмт хэрэг маш бага гардаг дэлхийн хамгийн амар тайван улсуудын нэг Норвегийн оршин суугчдыг ихээхэн цочирдуулсан юм.

. Санхүүгийн асуудлаас болж аллагыг сайтар зохион байгуулсан тул хэрэгт өөр хүмүүс холбоотой байж болзошгүй гэж цагдаа нар сэжиглэж байна.

200429042821 tom hagen arrest murder scli intl exlarge 169

Хуулийн дагуу Хагеныг дөрвөн долоо хоногийн турш саатуулах юм байна. Түүний цэвэр хөрөнгийг 200 сая ам.доллар гэж Норвегийн Капитал эдийн засгийн сэтгүүлд дурджээ. Эхнэр нь түүний компанид удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.