HU хамтлаг Австрали улсад хөл хорионд сар гаруй болж байна
Монгол түмний бахархал болсон "Чингис Хаан" одонт "The HU" хамтлагийнхан цар тахлын тархалтын улмаас Австрали улсад хөл хорионд ороод сар гаруй хугацааг үдэж байна.

Хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Австрали улсад тоглолтоо толилуулсан "The HU" хамтлагийнхан Сидней хотод хөл хорионд ороод байгаа юм. Хамтлагийнхны зүгээс Австрали улс дахь Монгол улсын элчин сайдын яаманд нутаг буцах хүсэлтээ өгөөд байгаа юм байна. Тэдний энэ жил дэлхийгээр тойрон аялан тоглолт Корона вирусийн тархалтын улмаас тодорхойгүй хугацаагаар цуцлагдаад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.