СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-04-27

“Covid-19”-ийн улмаас дэлхийн эдийн засаг урьд өмнө байгаагүйгээр хямралд орно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Олон улсын валютын сангаас гаргадаг “World Economic Outlook” тайланд “Covid-19”-ийн улмаас дэлхийн эдийн засаг урьд өмнө байгаагүйгээр хямралд орно гэдгийг онцолжээ. Дэлхийн ДНБ энэ жил 3 хувиар агшиж, ирэх жилд 5.8 хувиар өснө гэх тооцооллыг гаргаж байгаа ч коронавирусийн тархалтаас шалтгаалж 2020, 2021 онуудад дэлхийн ДНБ нийт 9 их наяд ам.доллар буюу Япон, ХБНГУ-ын эдийн засагтай тэнцэх хэмжээний алдагдал хүлээх, өндөр хөгжсөн эдийн засагтай улс орнууд 6.1, хөгжиж буй орнуудын эдийн засаг 1 хувиар тус тус агших тооцооллыг гаргаад байна. Харин БНХАУ болон Энэтхэгийн эдийн засгийн эрч саарах хэдий ч 1.2-1.9 хувийн хооронд өсөх таамаглал дэвшүүлж байна.

Цар тахлын улмаас Зүүн өмнөд Ази, цаашлаад Ойрхи Дорнод, Африкт хүнсний хомсдол үүсэх нөхцөл байдал бий болж байна. Улс орнууд хилээ хаасны улмаас ажиллах хүчний урсгал зогсож, зарим улс дотоодын хүнсний хэрэгцээгээ хангах үүднээс тодорхой нэр төрлийн хүнсний экспортоо зогсоож нөхцөл байдал хүндэрчээ. Тухайлбал, .

Мөн ОХУ долдугаар сарын 01-нийг хүртэл үр тариа, гурил будааны экспортоо зогсоосон нь Булангийн орнуудад томоохон цохилт болов.

Бээжин хотод задгай талбай бүхий спортын газруудын үйл ажиллагааг шат дараатайгаар нээхээр болжээ 

БНХАУ хилийн чанадаас дамжин орж ирэх халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлж, хяналт тавих ажлыг сайжруулах, боомт бүхий хотуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хүн хүч, шинжилгээ, эмчилгээ хийх тоног төхөөрөмж, халдварын эсрэг материал, хэрэгслийг нэмэгдүүлэхээр болов.

Бээжин хотын Биеийн тамирын хорооноос эхний ээлжид задгай талбай дахь бүх төрлийн теннисний спортын газрууд, улмаар халдварын тохиолдол илрэхгүй бол бусад задгай болон дотор орчин дахь спорт, фитнесийн газруудыг тавдугаар сарын 7-ноос өмнө шат дараатайгаар нээхээр болов. Гэхдээ үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн мэдээллийг бүртгэж, урьдчилан захиалсан цагийн хуваарийн дагуу, биеийн халууныг хэмжсэний үндсэн дээр нэвтрүүлэх аж.

Хубэй мужийн Ухань хотод өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн “Covid-19”-өөр өвдөн эдгэрсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ хийх Хятадын уламжлалт эмчилгээний эмнэлэг нээгдэн ажиллаж байна. Мөн “Covid-19”-өөр өвдөн эдгэрсэн иргэдийг Ухань хотод 14+14 буюу 14 хоног төвлөрсөн тусгаарлалтад, дахин 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгах дэглэмийг мөрдөж байна.

 АНУ-д ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо 26 саяд хүрчээ 

АНУ-ын Сенат жижиг бизнес эрхлэгчдийн зээлийн сан, эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт болон. Жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Холбооны засгийн газраас олгосон 349 тэрбум ам.долларын санхүүжилт богино хугацаанд дуусч, эрэлтийг хангаж чадаагүй тул зээлийн санг дахин санхүүжүүлэх болжээ. Конгресс ойрын хугацаанд нэмж 1 их наяд ам.долларын багц гаргах эсэх асуудлыг хэлэлцэхээр зэхэж байна. Тус улсад ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах хүсэлттэй иргэдийн тоо өнгөрсөн сарынхаас 4 саяар нэмэгдэж нийт 26 саяд хүрчээ.

 Москва хотод хязгаарлалтын дэглэм тогтоосноор гэмт хэргийн гаралт 9.5 хувиарч буурчээ 

ОХУ-ын Хорио цээрийн алба бага насны хүүхдүүд “Covid-19”-өөр хөнгөн хэлбэрээр өвдөж, хурдан эдгэж байгаа ч насанд хүрэгчдээс илүү удаан хугацаанд халдварын эх үүсвэрийг тээн, бусдад халдааж байгааг онцолсон байна.

Халдварын эхний шатанд улирлын томуутай төстэй хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрдэг тул иргэд үүнийг үл тоон өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байгаа аж.

Тус улсын уушгины өвчлөлийн ерөнхий эмч А.Чучалин, шинэ төрлийн коронавирусний мөчлөг нь 3.5-4 сарын хугацаатай, вирус ОХУ-д 2 дугаар сараас тархаж эхэлсэн тул өвчлөл зургаадугаар сараас буурна гэсэн бол  .

Москва хотын захиргаа амьсгалын замын халдварт өвчин туссан болон өвчтөнтэй хамт амьдарч буй иргэдийг тусгаарлаж, байршил тогтоогчийн тусламжтайгаар хянаж, иргэд хоорондын зайг 1.5 метр хэмээн тогтоож, олон нийтийн газар төдийгүй нийтийн тээвэрт уг зайг зөрчвөл 5,000 рублийн торгууль ногдуулж байна. .

Өвчний дэгдэлтээс сэргийлэхээр тогтоосон “өөрийгөө хязгаарлах” дэглэмийн улмаас ЖДҮ болон үйлчилгээний салбарт ажилладаг 25 сая иргэн санхүүгийн хүндрэлд орсон бөгөөд дэглэмийг сунгавал нөхцөл байдал улам хүндрэхээр байна. ОХУ-ын эдийн засаг энэ жил эерэг тохиолдолд 3.8 хувь, сөрөг хувилбараар 10.2 хувь агших тооцоо байгаа бөгөөд энэ нь 2.5-8 сая иргэн ажлын байраа алдах эрсдэл дагуулж байна.

 БНКазУ-ын тархалт бага байсан газруудад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна 

БНКазУ-ын Нур-Султан, Алматы, Шымкент зэрэг томоохон хотуудад халдварын өсөлт 7 хувиар буурсан ч тархалт бага байсан бусад газруудад нэмэгдэх хандлагатай байна. Өвчлөл гарсан муж, хотуудад тогтоосон онц байдлын дэглэм үргэлжилж байгаа ч зарим үйлдвэр, барилга байгууламж, нотариат, банк зэрэгт байнгын халдваргүйжүүлэлт, ариутгал хийсний үндсэн дээр 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрлөө..

 Европын улсууд эм, эмнэлгийн хэрэгслийн экспортдоо хориг тавьжээ 

. Европын Комисс экспортын хоригоо цуцлахыг санал болгоход Словак, Польш хүлээж авсан бол Франц хоригоо чангаруулж чихрийн шижин өвчтэй хүмүүсийн өргөн хэрэглэдэг инсулинийг хоригт оруулав.

Одоогийн байдлаар БНФУ антибиотик, өвчин намдаагч, тайвшруулах, булчин сулруулах үйлчилгээтэй эм, түүнчлэн коронавирусний халдварыг эмчлэх боломжтой гэгдээд буй remdesivir, hydroxychloroquine, lopinavir, ritonavir эмийн экспортыг зогсоосон.

Гэхдээ тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хориг эм үйлдвэрлэлийн магнат Санофи компанийн бүтээгдэхүүнд үйлчлэхгүй. Булчин сулруулах эмийг амьсгалын аппарат залгуулсан хүнд өвчтөнд хэрэглэж байгаа бөгөөд  Итали, Нидерланд, Бельги зэрэг оронд нэн шаардлагатай байгаа аж.

Ирланд Улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 16,040 хүрсэн тул 5,000-аас дээш тооны хүн оролцсон арга хэмжээг 8 дугаар сар дуустал хориглох, бусад хязгаарласан арга хэмжээг 5 дугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болов.

Энэтхэгийн эмнэлгийн ажилтнуудад халдсан тохиолдолд 7 жилийн хорих ял оногдуулна 

 Египетийн парламент лхагва гарагт “Covid-19” цар тахалтай тэмцэх зорилгоор улсын Онцгой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тодруулбал, сургуулиудын үйл ажиллагааг зогсоох, олон нийтийн цуглааныг хориглох, гадаадаас буцан ирж буй иргэдийг тусгаарлах, зарим нэр төрлийн барааны экспортыг хориглох, худалдаа болон тодорхой бүтээгдэхүүний солилцоонд хязгаарлалт тавих, хувийн эмнэлгүүд, тэдний эмч мэргэжилтнүүдийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тодорхой хугацаагаар дайчлах зэрэг эрхийг төрд олгов. 

 Япон Улсад дотоодын Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох асуудал хөндөгдөж байна. Тодруулбал, .  

. Эрх баригчдын зүгээс цар тахлын дэгдэлт цаашид даамжирна гэдгийг хүлээн зөвшөөрч 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын төсвийг батлахдаа вирусний халдвараас сэргийлэх, ард түмний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт гэдгийг тодорхойлов.

 БНЭУ-ын Засгийн газар эмч, сувилагч зэрэг эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах тухай журмыг танилцуулав. Тус журамд, эмч, эмнэлгийн ажилтнуудад ямар нэг байдлаар халдсан хүнийг 7 хүртэл жил хорих, 500 мянган рупи (6,516 ам.доллар)-ээр торгохоор тусгасан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.