СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил форум боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил форум боллоо. Монгол Улсын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг болох Өмгөөллийн “Ананд Адвокатс” ХХН 15 жилийн ойгоо угтаж "Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. 

Энэхүү хэлэлцүүлэг нь үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Тодруулбал Өмгөөллийн нөхөрлөлийн зарчим, мөн чанар; Өмгөөллийн нөхөрлөлийн бүтэц, зохион байгуулалт; Өмгөөллийн нөхөрлөлийн хариуцлага; Өмгөөллийн нөхөрлөлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандарт, шаардлага гэсэн сэдэвтэй байв.

Хэлэлцүүлгийн илтгэгч болон панелистуудаар Монголын тэргүүлэгч хуулийн фирмүүдийн үүсгэн байгуулагчид, гишүүд, хуульчдын холбоо, шүүхийн болон хуулийн сургуулиудын төлөөлөл оролцож дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, оролцогчдын сонирхсон асуултад хариулж санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлэг 2018 оны 10-р сарын 25-ны өдөр Блю Скай зочид буудлын Diamond hall-д зохион байгуулдсан бөгөөд өмгөөллийн нөхөрлөлийн гишүүд, хуульч өмгөөлөгчид мөн өмгөөллийн нөхөрлөл байгуулахаар сонирхож буй иргэдэд нээлттэй зохион байгуулагдсан юм.

Ананд Адвокатс хуулийн фирмийг 2003 онд өмгөөлөгч Бодьхүүгийн Батзаяа үүсгэн байгуулж байсан бөгөөд өдгөө 4 партнер 20 гаруй хуульч, эрх зүйч нартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.