СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЧУУЛГАН: Б.Бат-Эрдэнэ: Гамшгийн үед дарга нар нэг сувгаар мэдээлэл өгдөг, ажлаа шийддэг баймаар байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулснаар Зэвсэгт хүчний бүтцэд барилга-инженерийн цэргийн удирдах байгууллага, түүний чиг үүрэг, бүтээн байгуулалтын ажилд оролцох бие бүрэлдэхүүний эрх зүйн үндэс бүрдэнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл цэргийн алба хаагчдыг цалинжуулж бүтээн байгуулалтад оролцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа ажээ. 

2019 оноос ЗХЖШ-д бүтээн байгуулалтын асуудал хариуцсан нэгжийг бий болгон ажиллуулж эхэлсэн. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж байна.   

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зүүн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй цэргүүд хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ. Энэ хууль батлагдсанаар сард 2 сая төгрөгийн цалин авч чадах уу. Мөн бүтээн байгуулалтад оролцох болон цэргийн алба хаах хоёр нь өөр. Бүтээн байгуулалтад оролцож байгаа бол хугацаагаа сунгах боломж бий юу. Зөвхөн төмөр зам биш барилга болон энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдийг явуулах боломжтой юу? 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: Цалингийн хувьд Сангийн яам, Батлан хамгаалахын сайд нарын хамтарсан тушаалаар алба хаагч нар өдөрт 70 хүртэл мянган төгрөгийн цалин авах эрхзүйн орчин бүрдсэн. Мэргэжлийн хүмүүстэй тусад нь гэрээ байгуулж, цалин хөлсийг нь тохирч байгаа. Бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа алба хаагчдын дийлэнх нь мэргэжлийн ахлагч, цөөн хувь нь хугацаат цэргийн алба хаагч байгаа. Сүүлийн гурван жил цэрэг татлагад нарийн мэргэжлийн залуусыг авахад чиглэсэн. Хүсвэл манай дээр ирээд гэрээ байгуулаад бүтээн байгуулалтад ажиллах боломжтой.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Кибер хүчин чадлаа нэмэгдүүлэхийн талд бид бүхий л талаар гадаад улсуудтай хамтарч ажиллах ёстой. Нэг байгууллага улсын хэмжээний орон зайг хамгаалах чиглэлээр батлах нь зөв үү? Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11-р зүйлийн 11-д зааснаар дагалдах хууль дээр хуулийн зохицуулалтыг батлаагүй байна. Хоёр байгууллага дээр эрх зүйн давхцал үүсэхээр байна. Дундаа хаягдуулж мэдэхээр байна. Кибер аюулгүй байдлын асуудал дээр байгууллага хоорондын амбиц байхгүй байна байх гэж бодож байна.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,0 хувь нь дэмжсэн тул уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

Сурталчилгаа
  • 2020-04-23 16:00

    ЧУУЛГАН: Д.Оюунхорол: Гамшгийн үед эмзэг бүлэгт хандсан халамж үзүүлэх ёстой

    УИХ-ын өнөөдрийн /2020-04-23/ нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцсэн. Харин үдээс хойшхи нэгдсэн чуулганаар Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. 

    Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ гамшгаас хамгаалах хуулийг баталснаар УОК, шадар сайд, орлогч  нар нэг сувгаар мэдээлэл өгдөг, шийдвэр захирамж нь нэг сувгаар гардаг, хариуцлага нь тодорхой, өөрөөр хэлбэл удирдлагын босоо тогтолцоотой байх нөхцөл бүрдэх байх гэж найдаж байна. Одоо бол Эрх мэдэлтэй улсууд хуулийг сахин биелүүлэхгүй байна. Харин ард иргэд та бүхний шаардлагыг маш сайн мөрдөж сахин биелүүлж байгаа шүү. Дарга нар өөрсдөдөө соёл бий болгомоор байна. УОК-ийн гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй бол хэн хариуцлага тооцох вэ?

    ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Энэ хуульд орж байгаа нэг том зүйл заалт нь УОК-ийн эрх үүргийн тухай асуудал юм. Одоо мөрдөж байгаа хуулиар бол УОК гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллана гэсэн ганц өгүүлбэр бий. Одоо бол таны яриад байгаа бүх асуудлыг багтаасан бүлэг оруулж өгч байгаа. Ерөнхийдөө шинэ өвчин анх дэлхий дахинд тархлаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд таны ярьж байгаа зөрчилдөөнийг гаргахгүй талаар нилээн зүйл заалт оруулж өгсөн. Хуульчилж өгөх нь л зүйтэй. 

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шоронд хоригдож байгаа хүмүүсийг хэрхэн эргэж болох вэ? Хүмүүс ихээр асууж байна л даа. Жишээ нь тусгаарлалтаас гарсан хүн хорих газар очиж хүн эргэж болохгүй юм уу. Оруулахгүй байна шүү дээ? 

    ОБЕГ-ын дарга Т.Бадрал: Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар УОК-ын үүрэг чиг тодорхойгүй байсан. Ажиллах журмын дагуу л үйл ажиллагаа явуулж байсан. Саяны цар тахлаас үүдэж хэн хэн нь хуулинд заавал хуульчилж өгөх ёстойг ойлгосон. Хэрвээ халдвар гарсан тохиолдолд шоронд хоригдож буй хүмүүс хамгийн эмзэг бүлэг гэдэг нь тодорхой. Иймд ажиллах журмын дагуу халдвар хамгаалалтын үйл ажиллагааг тухайн байгууллага дотор хэрэгжүүлж байна. 

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Энэ хуулийг аль болох хурдан гаргамаар байна. Цар тахлын нөхцөл байдал дэлхий нийтийг "айлгаж" байна. Монголоос бусад орны хүмүүс хэдэн мянгаараа үхэж үрэгдэж байна. Маш олон асуудлуудыг цаас болголгүй, УОК-ын шийдвэр эцсийн байлгамаар байна. Тухайлбал, нэг хэлэхдээ зам хаана, нөгөө дуугарахдаа хаагаагүй гээд л... Асрамжийн газрууд, эмнэлэг сувилал, хорих байгууллага зэрэг газрууд ийм үед ямар байдлаар нээлттэй, хаалттай байх ёстой юм бэ гэх мэт маш ойлгомжтой зохицуулалт хийж өгөх ёстой шүү. 

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Нийгмийн хэвийн үйл ажиллагааг хангах эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох байх. Ковид-19-ийн тухай хууль бол нэг удаа хэрэглээд хаагдах ёстой хууль. Гамшгийн тухай хууль бол байнга мөрдөгдөх ёстой. Энэ хоёр хуулийг нийлүүлж, цогцоор нь шийдвэл яасан юм бэ. Маск зүүгээгүй хүнийг 150 000 төгрөгөөр торгоно гэдэг утгагүй байна. Хүмүүс ажлын байргүй хүнд байхад ийм өндөр төлбөрөөр торгож болохгүй шүү дээ. Мөн орлогогүй байгаа нийгмийн эмзэг бүлгийг дэмжих үүднээс витамины багц, хүнсний талон гэх мэт нийгмийн халамж үзүүлэх ёстой шүү.

    Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 71,4% нь үзлээ. Хуулийг нэгдүгээр хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороод руу буцаалаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.