Хэргийн материалыг задруулсан гэж буруутган М.Энхсайханыг цагдан хорив

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өнөөдөр /2020.04.23/ 08:30 цагт Баянзүрх,Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. 04-р сарын 17-нд түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болж, шүүх хурлыг өнөөдөр хийхээр товлосон талаар бид өглөө мэдээлсэн

Түүнийг 2005 онд Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ Монгол улсыг ”хорлон сүйтгэхийг завдсан” гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлсэн байдаг юм. 

Баянзүрх,Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх хуралд зайлшгүй байх ёстой гэрчүүд ирээгүй тул 2020 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 08.00 цагт хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн ч Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Учир нь түүнийг хавтаст хэргийн материалыг задруулсан гэх үндэслэлээр буруутгасан байна. Тэрээр хэргийн талаарх бүхий л мэдээллийг өөрийн цахим хаяг, хуудсаар болон өдөр тутмын сонинд дэлгэрэнгүй ярьсан байдаг. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.