Коронавирусийн тархалтын улмаас хөл хорионд ороод байгаа жирийн орос хүн байтугай олны танил хүмүүс хүртэл хүнд байдалд ороод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, оросын нэрт дуучин Татьяана Буланова сохор зоос ч үгүй болсон талаар ний нуугүй ярьсан байдаг.
Ажилгүй, орлогогүй, хоолгүй болсон ОХУ-ын иргэдийн дээрх бичлэг хойд хөршид маань багагүй шуугиан дэгдээгээд байна. Уг бичлэгт,
“Эрхэм хүндэт Владимир Владимирович, би дөрөвдүгээр сарын 30 хүртэл албан ёсны ажилгүй тул амьд үлдэхгүй нь ээ. Миний эхнэр, жаахан хүүхэд маань ч амьд үлдэхгүй нь. Би одоо хулгай хийнэ”, “Яалтай билээ? Бүх мөнгө дууслаа. Мөнгө байхгүй, одоо яах вэ? Хаачих вэ? Хулгай хийх юм уу?”, “Дэлгүүр орж тонодог юм уу? Талхнаас өөр идэх юм алга”, “Энэ одоо юу болоод байна аа? Фашизм юм уу хаашаа юм? Хүн ямар ч эрхгүй болоод байна”, “Орон даяар хүмүүс хаа мэдэгдэхгүй газар сууцгааж байна. Хүмүүс идэх юмгүй хулгай хийж байна. Яахаа мэдэхгүй, аллага ч үйлдэж магадгүй”, “20 хоног архи ууж, гэртээ хэвтлээ. Хүрзээ бариад Москва явдаг байж дээ”, “Залуус аа, манай улсын хүмүүс коронавирусээс биш, өлсгөлөнгөөс болж үхэж байна”, “Вастя, та ч хуурамч юм даа. Хүмүүс ямар ч идэх зүйлгүй байхад юун торгууль вэ? Таны толгой зүгээр үү? Удалгүй хүмүүс хулгай хийж эхэлнэ”, “Одоо та ерөнхийлөгч байхаа больсон, одоо та харин хариуцлага хүлээх ёстой гэмт хэрэгтэн болжээ”, “Эрхэм цагдаа нар аа, та нар юу хийгээд байна аа? Бид хүмүүс байтал та нар нохой шиг авирлаж байна” хэмээн өөрсдийн нөхцөл байдлыг хурцаар илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ер нь тал талаа бодохгүй бол юун корона болж мэдэхээр бна шүү. Манай оррн ч ялгаагүй. Одоо бол зээл бол лай л бна гэж бодогдож бна. Ямар ч орлого алга ёстой аргаа бхрахаар болж бна