Солонгосын алдарт мукбанг од Янг Сүбин хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийн жингээ хасан үзэгчдийгээ гайхшруулсаар байна.
Youtube дээр 2.6 сая дагагчтай тэрээр 2019 оны наймдугаар сараас хойш эрүүл мэнддээ анхааран, жингээ хасаж эхэлсэн бөгөөд өөрчлөлтөө шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.
131 кг жинтэй байсан Сү Бин зургаан сарын дотор 35 кг хасжээ. Өлсөж биш, эрүүл хооллон, фитнест тогтмол явж байгаа тэрээр үргэлжлүүлэн мукбанг бичлэгүүдээ хийсээр байна.
Та түүний жингээ хэрхэн хасаж буй талаараа хуваалцсан бичлэгийг үзэж сонирхоорой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
50 сая хүнтэй улсад 3 сая дагалдагч бол юу ч биш