Коронавирустэй өвчтөн түргэний жолооч руу нулимсан хэргийг шүүнэ

БНСУ-д коронавирустэй 20-иод насны эмэгтэй түүнийг эмнэлэгт хүргэсэн түргэн тусламжийн жолооч руу нулимсан хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

.

Цагдаагийн газраас мэдээлснээр өвчтөн ийнхүү уурласан нь жолоочийн "галзуу жолоодлого" -оос болсон гэнэ.

Тэжон хотын Прокурорын газраас тус эмэгтэйг жолоочийн албан үүрэгт саад учруулж, хүчирхийлэхийг завдсан хэрэгт буруутгаж байна.

Энэ явдлын дараа жолооч коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд түүний хариу “Сөрөг” гарчээ.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.