LIVE: Ж.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрээр шийднэ

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлыг судлаж дүгнэлт гаргах УИХ-ын Түр хорооны гишүүд Ж.Батзандан, Л.Болд нар ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангид ажиллаж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзлаа.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог УИХ-аас өнгөрсөн хавар байгуулсан. Энэхүү түр хорооны гишүүд шударга шүүхээр шүүлгээгүй, эрүүдэн шүүгдсэн нь тогтоогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах шаардлагатай гэж үзсэн.

Энэ үеэр Түр хорооны дарга Ж.Батзандан “Улсын дээд шүүх шийдвэрээр Төв аймгийн шүүх руу хэргийн материалыг шилжүүлсэн байна. . Ингэснээр Улсын дээд шүүхээс буцсан материалыг Төв аймгийн анхан шатны шүүх руу буцааж байна. Энэ хоёр залууг найман сарын өмнө Төв аймгийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргах боломжтой байсан. ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эмчилгээ хийлгэснээр байна. Т.Чимгээ өсгөлөн зарлах гэж байсан ч биеийн байдал хүнд байсан тул больсон. Одоогоор биеийн байдал тогтвортой байна. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.