СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Булган, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Он гарсаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв зэрэг найман аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна.

.

Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын  нутаг “Бөгтөрийн нуруу” гэх газар энэ сарын 18-ны өдөр гарсан түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллан өчигдөр өдрийн 23:30 цагт бүрэн унтраав.

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт энэ сарын 15-ны өдөр гарсан ой, хээрийн түймрийн голомтод Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн иргэд ажиллан өчигдөр өдрийн 16:00 цагт бүрэн унтраагаад байна. Өнөөдрийн байдлаар түймрийн дуудлага бүртгэгдээгүй ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.