СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорнод, Булган аймагт гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Арван наймын дөрөлж” гэдэг газарт энэ сарын 19-нд ойн түймэр гарч 2.2 га ойн талбай шатжээ.

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэнбагийн “Тогоот” гэдэг газарт хээрийн түймэр гарч Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэр лүү орсон тухай дуудлагыг энэ сарын 15-нд хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул, Баяндун сумын иргэд ажиллаж, энэ сарын 19-ны өдрийн байдлаар түймрийн зүүн болон урд, баруун талын тархалтыг зогсоосон. .

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Тээг багийн “Бөгтөрийн нуруу” гэдэг газарт  ой, хээрийн түймэр энэ сарын 18-нд гарсан. Онцгой байдал, орон нутгийн иргэд энэ сарын 19-нд 07:00 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.