Европын орнуудад амьдрал урьдын адил өрнөж эхлэв

. Түүнчлэн ХБНГУ-ын Ангела Меркель энэ долоо хоногоос зарим хориогоо цуцлахаа мэдэгдлээ. Ер нь дэлхийн улс орнууд цар тахлын өмнөх үе рүүгээ шилжиж, амьдрал дахин идэвхтэйгээр өрнөж эхлээд байна. Оксфордын их сургуулийн судлаач, Питер Дробак хорио цээрийн дэглэмээ цуцалж буй орнууд халдварын оргил үеэ хэдийн давсан хэмээв.

ХБНГУ-Д ИРЭХ САРЫН 4-НЭЭС АХЛАХ БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛНЭ

200406083728 berlin germany 0405 exlarge 169

Коронавирус Европ тивд анх бүртгэгдэж эхлэхэд яаралтай арга хэмжээ авч эхэлсэн ХБНГУ энэ долоо хоногоос дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудыг хэвийн горимд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Гэхдээ мэдээж, вирус халдварлахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж, цэвэрлэгээ, ариутгал тогтмол хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна. Түүнчлэн ахлах болон их, дээд сургууль нь ирэх сарын 4-нээс танхимаар хичээллэж эхлэх гэнэ. Сүүлийн үед тус улсад бүртгэгдэж буй вирусийн халдварын тоо буурсаар байгаа юм.

ИТАЛИД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ЕРДИЙН ЦАГИЙН ХУВААРИАР АЖИЛЛАНА

200414110151 01 italy easing lockdown 0414 exlarge 169

Италид энэ сарын 10-наас хими цэвэрлэгээний газрууд, томоохон зах, дэлгүүрүүд ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлсэн. Тэгвэл ирэх 3-наас улс орныг хэвийн байдалд нь эргэн оруулах гурван шатлалт хөтөлбөрийн хоёрдугаар үе хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр үйлдвэрүүд болон засварын газрууд, төрөл бүрийн үйлчилгээний байгууллагууд ердийн цагийн хуваариар ажиллах боломжтой болох юм. Гэхдээ зарим мужид тухайлбал, Ломбардди, Венетот хөл хориог цуцлахгүй аж. Засгийн газраас ард иргэддээ гар барихгүй, тэврэлдэхгүй байж, нэг метрийн зайнаас харилцах, ханиаж, найтаахдаа ам хамраа алчуураар дарах, хлор болон ариутгагч бодис агуулсан бүтээгдэхүүнээр цэвэрлэгээ хийж байхыг анхааруулжээ.

МАДРИДАД 300 МЯНГАН ХҮН АЖИЛДАА ЯВЖ ЭХЛЭВ

200413150807 01 spain commuters 0413 exlarge 169

Коронавирусийн тархалттай холбоотойгоор Испанид олон мянган хүн гэрээсээ ажиллаж байсан юм. Тэгвэл хөл хорио тавигдсаны дараа зөвхөн Мадрид хотод л гэхэд 300 мянган хүн ажилдаа явж эхлээд байна. Испанийн Засгийн газраас барилга болон үйлдвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг урьдын адил хэвийн үргэлжлүүлэхийг зөвшөөрөөд байгаа аж. Харин баар, ресторан хаалттай хэвээр байгаа юм. Түүнчлэн Испанийн цагдаа нар метро автобусны буудал зэрэг хүн олноороо цуглардаг газруудад ард иргэддээ үнэгүй маск тарааж эхэлжээ. Олон улсын валютын сангаас тус улсын ДНБ-ийг энэ жил найм орчим хувиар буурахаар байгааг анхааруулсан.

ДАНИ ХОРИО, ЦЭЭРИЙН ДЭГЛЭМЭЭ ХЭСЭГЧЛЭН ЦУЦЛАХАА МЭДЭГДЭВ

200412122549 19 easter 2020 exlarge 169

Данийн Засгийн газар ирэх сарын 10 хүртэл арваас дээш хүн цугларахыг хориглож, сүм, кино театр, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг зогсоож, үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ, баярыг ирэх наймдугаар сар хүртэл тэмдэглэхийг хориглоод байсан билээ.Түүнчлэн өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд хилээ хааснаас хойш нээгээгүй байгаа юм. Тэгвэл тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен энэ долоо хоногоос эхлэн хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн цуцална гэдгээ мэдэгдсэн байна.

АВСТРИД ИРЭХ САРААС ХӨЛ ХОРИОГОО ЦУЦАЛНА

200409083942 sebastian kurz 0403 exlarge 169

Тус улсад ирэх сарын 1-нээс бүх дэлгүүр, худалдааны төв, үсчин гоо сайхны газрууд, тавдугаар сарын дунд үзэс зочид буудал, баар, ресторанууд ажиллаж эхлэх ажээ. Австрийн Засгийн газраас энэ сарын эхээр бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, цахим хэлбэрт шилжүүлсэн. Хэрэв халдварын тохиолдол буурсаар байвал сургуулиудын үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байгаа аж.

НОРВЕГИ ӨНӨӨДРӨӨС СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ

Өнөөдрөөс эхлэн Норвегид цэцэрлэг, сургуулиуд үйл ажиллагаа эхлүүлж, бүх зүйл хуучин горимдоо шилжих юм байна. Тус улсаас гадна Швейцарь Улс мөн хилээ нээж, сургууль, цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг сэргээгээд байгаа аж.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2020/04/11/health/european-countries-reopening-coronavirus-intl/index.html

Ц.Даваасамбуу

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.