Хүрэн баавгайн эд эрхтнийг худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух иргэн Э-гийн хашаанд энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад оруулсан хүрэн баавгайн эд эрхтнийг бусдад худалдаалах зорилгоор хадгалж байсныг илрүүллээ.

Урьдчилсан байдлаар шалгалтын ажиллагааг явуулахад . Мөн уг хэргийг Монгол улсын иргэн Э, Г, Н, М, Г нар үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна.

92954525 147110933516755 5367120321402896384 o

Хүрэн баавгайн түүхий эдийг бусдад худалдаалах гэж байх үед нь сэжигтэй этгээдүүдийг дайчлан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хашаан доторх байшинд үзлэг хийн, 3 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, хүрэн баавгайн 8 савар, хөрөөдөж бэлтгэсэн хоншоор, эрүү тус бүр хоёрыг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

93595754 147111903516658 665831866317668352 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.