БИЧЛЭГ: Сельфи хийхийн тулд бор гөрөөс барьсан залуусыг эрэн сурвалжилж байна
ОХУ-ын Якутын бүгд найрамдах орны нийслэл Якутск хотод хэдэн өдрийн өмнө хэсэг залуус машинаараа бор гөрөөс хөөж буй бичлэг цахимаар тархав. Зам дээр бэлчиж байсан бор гөрөөсийг харсан эрчүүд түүнийг машинаараа хөөн, улмаар замын хажуугийн хунгарт зоогдоход, нэг нь үсэрч буун барьж авчээ. Бичлэгээс харахад амьтан маш их цочирдсон орилж, эрэгтэйн барьцаас мултрахыг оролдож байв.
Якутийн Экологийн яамнаас зэрлэг амьтантай таарсан тохиолдолд тэдний араас хөөхгүй, ойртохгүй байхыг уриалдаг. "Хүнтэй ямар ч байдлаар ойртох нь амьтдад маш их стресс төрүүлдэг бөгөөд заримдаа үхэлд ч хүргэж болзошгүй" хэмээн мэдээлжээ.
Одоогийн байдлаар Якутийн Экологийн яам уг бичлэг дэх залуусыг илрүүлж, хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Новости Якутии
Министерство экологии Якутии разыскивает мужиков из внедорожника, что довели до нервного срыва дикую косулю.
— «jokЕР»? (@vadim137502) April 16, 2020
4 приятеля ехали в машине и заметили косулю.
Один из пассажиров, выбежав из салона,
затем мужчина повалил косулю, обнял и позвал друга, чтобы сделать селфи.? pic.twitter.com/2P2SKknXbK
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.