"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан: Шалгуулахад бэлэн

Цагдаагийн байгууллагаас “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгахаар түүнийг дайчлан баривчилж, цагдан хориод байгаа билээ.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалдаг “Лантуун дохио” ТББ-ыг зохион байгуулалтайгаар дайран, гүтгэх, хардах үйлдлийг зохион байгуулж байгаа тул Ч.Ганжавхлан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. 

Тэрбээр “Манай ТББ-н бүх данс тооцоо нээлттэй ил тод буюу шилэн данс хөтөлж явуулдаг. Та бүхэн www.lantuu.mn сайт руу ороод хандив гэдэг цэсийг дарвал өдөр, сар, цаг, минуттайгаа хэн хэдэн төгрөг хандивлаж байгааг бас "Зарцуулалт" гэдэг хананд тэр мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг шилэн байдлаар харж болно.

Нэг төвийн бүтэн жилийн нийт урсгал зардал ойролцоогоор 360 сая орчим төгрөг байдаг. Харьцуулаад тооцож үзэж болно" хэмээн бичжээ. 

Асрамжийн газар, ТББ-уудад хүчирхийлэл үйлдэгдэж буй эсэхэд хяналт тавих эрхтэй Хүний эрхийн үндэсний комисс, НГБХЗХГ-аас өнөөдрийн байдлаар ямар нэгэн хяналт шалгалт хийж эхлээгүй гэдгийг дурдав. 

76942054 1018418681843954 6742140971502272512 o1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.