АНУ-ын засгийн газар иргэддээ мөнгөн тэтгэмж олгож эхэллээ

АНУ-ын Засгийн газар 80 сая гаруй татвар төлөгчдөө өчигдрөөс эхлэн мөнгөн тэтгэмж олгож эхэлсэн талаар тус улсын Сангийн яамнаас мэдээлжээ. Яамны мэдээлэлд дурдсанаар, мөнгөн тэтгэмжийг ирэх хоёр долоо хоногт багтаан иргэдийнхээ дансанд шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. юм. Хуульд заасны дагуу 17 хүртэлх насны хүүхэд бүрт 500 ам.доллар мөн өгнө.

Татвар төлөгчийн банкны дансанд мөнгөн тэтгэмжийг шилжүүлэх бөгөөд татварын албанд дансны дугаараа бүртгүүлээгүй бол тусгай программ татан авч, мэдээллээ бүрэн бөглөж мөнгөө шууд авах боломжтой аж. Харин программ татаагүй иргэдэд шуудангаар бэлэн мөнгөний чек илгээх юм байна. Өнгөрсөн онд 75 мянга хүрэхгүй ам.долларын орлого олсон иргэн, эсвэл 150 мянган ам.доллароос бага орлоготой хосуудад Засгийн газраас үзүүлэх мөнгөн тэтгэмжийг бүтэн олгох бол жилийн орлого нь дээр дурдсанаас илүү хүмүүст арай багыг олгох юм байна.

Эх сурвалж: https://www.usatoday.com/story/news/poli-tics/2020/04/13/coronavirus-stimulus-checks-first-pay-ments-going-out-irs/2968900001/

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.