99 настай ахмад дайчин 2.5 сая доллар босгон, эмч нарт хандивлажээ

Их Британийн 99 настай ахмад дайчин Том Мур дөрвөн дугуйт таягийн тусламжтайгаар гэрийнхээ гадна талбайг 100 удаа тойрч, Улсын эрүүл мэндийн байгууллагад 2.5 сая ам.долларын хандив босгож өгчээ.

Энэ сарын 30-нд 100 нас хүрэх тэрбээр өнгөрсөн долоо хоногт коронавирусийн хямралд өртсөн эмнэлгийн ажилтнууд, сайн дурын ажилтнууд болон мөн өвчтөнүүдэд зориулан мөнгө босгодог NHS Charities Together байгууллагад хандив цуглуулахаар шийдсэн аж.

Эхэндээ тэрээр Йоркшир дахь байшингийн ногоон талбайгаа өдөр бүр арав тойрч, .

93441619 221974759026961 910170919404568576 n

Түүний охин Ханна Инграм-Мурын хэлснээр аав нь түнх шилжүүлэн суулгах хагалгааны дараа өдөр бүр дасгал хийдэг байсан бөгөөд тэрээр аавдаа өдөр бүр алхангаа мөнгө босгохыг санал болгожээ. Том Мур аль хэдийн 80 тойрог алхсан бөгөөд пүрэв гараг гэхэд 100 тойргоо гүйцэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.