Богдхан уулан дахь зэрлэгшсэн нохдыг устгах ажил ирэх долоо хоногоос эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд зэрлэгшсэн, золбин нохой устгах ажил хийгдэж эхэлжээ. Тухайлбал, энэ сарын 8-10-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 17, 19 Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн зуслангийн бүсэд ажлын өдрүүдэд устгалын ажлыг зохион байгуулж, нийт 153 зэрлэгшсэн нохойг устгасан байна.

Түүнчлэн Богдхан ууланд золбин нохой амьтан барьж, хүн рүү ноцсон асуудал гарсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас .

Устгалын ажлыг Улаанбаатар хотод золбин зэрлэг нохой устгал хийдэг мэргэжлийн гурван компани нэгдэж хамтарсан байдлаар зохион байгуулж устгах юм. Цаашид золбин нохой устгах үйл ажиллагааг ууланд амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор улирал бүр зохион байгуулж байхаар болжээ.

, сул чөлөөтэй тавих зэрэг иргэдийн хүмүүнлэг бус, хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой тул ойр орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд сануулах, нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчдад мэдэгдэн хамтран ажиллахыг Нийслэлийн Байгаль хамгаалах газраас иргэддээ уриалав.

91296698 1134133216945717 915431683111518208 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.