СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хаврын сүүлч, зуны эхээр хүйтэрч болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Таваас есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэе. Агаарын температур тавдугаар сард төв, зүүн говийн аймгуудын нутгаар, зургадугаар сард баруун аймгуудын өмнөд хэсгээр, долдугаар сард нутгийн зүүн хагасаар дулаарна. Наймдугаар сард төвийн аймгуудын өмнөд хэсгээр, есдүгээр сард баруун аймгуудын нутаг, говийн нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 1.5-2 хэмээр дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй гэнэ.

Хур тунадас долдугаар сард говь болон зүүн аймгуудын нутгаар, наймдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу, тав болон зургадугаар саруудад баруун, төв болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орно. Сүүлийн жилүүдэд цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа тул зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж үер буух магадлалтай. Мөн салхины түр зуур хүчтэй ширүүсэх магадлал өндөр байгаа аж.

Түүнчлэн. Намрын сүүлчээр нойтон цас орж, тариа, хүнсний ногоо цасанд дарагдах зэрэг байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөл ажиглагдаж болзошгүйг мөн анхаарууллаа.

А.Дөлгөөн

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.