СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-04-15

УУХҮЯ-аас шинээр агентлаг байгуулах асуудлыг хэлэлцүүлж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Хуралдаанаар нийт 17 асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар шинээр агентлаг байгуулах асуудлыг оруулж байгаа бол БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг С Түүнчлэн

Хэлэлцэх асуудал:

-Санамж бичгийн төслийн тухай*

-Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл

-Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*

-Зарим ТӨҮГ-ын талаар авах арга хэмжээний тухай

-Журам батлах тухай

-“Монгол Улсад COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

-Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах” Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөл

-Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

-Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

-Дүрэмд өөрчлөлт оруулах тухай

-Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухай

-Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай

-Агентлаг байгуулах тухай

-Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ. 

Харин  Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын тухай танилцуулга, /Ё.БААТАРБИЛЭГ/

-Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай гэсэн хоёр танилцуулгыг хийх ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.