Энэтхэг: Монголчууд хүнсний хомсдолд орсон байна

Коронавирусын улмаас Монгол Улс тусгай үүргийн онгоц гаргаж, гадаадаас иргэдээ татаж байгаа. Энэ сард Сөүл рүү нислэг үйлдэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм. Харин . Энэ хүүхдүүдийг авах талаар судалж, ярилцаж байгаа хэмээн УОК-оос мэдээлсэн байна. Энэ талаар Энэтхэг улсад байгаа нэрээ нууцалсан эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа.

 -Яг одоогийн /2020.04.14-ний 16:00 цаг/ байдлаар Энэтхэгт коронавирусын байдал ямар байна вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Түүнээс хойш илрэхгүй байсаар өнгөрсөн сарын 5-нд Италаас ирсэн 16 жуулчнаас илэрсэн. Үүнээс цааш өдөрт 10, 20-оор нэмэгдсээр гуравдугаар сарын 21-нээс хоёр хоног хорио тогтоож гудамж талбайд ариутгал хийнэ гэсэн. Мөн хилээ гуравдугаар сарын 31-нийг хүртэл хаасан. Мөн. Хөл хорио өчигдөр дуусах байсан ч ирэх сарын 3 хүртэл дахин сунгаж байгаагаа зарласан нь монголчуудад хүндээр тусч байна. Тиймээс буцах хүсэлтэй 200 гаруй иргэн ЭСЯ-ндаа бүртгүүлсэн байгаа. Энэ хүмүүс олон хотод тархан суурьшсан. Бид одоо 21 хоног хөл хорионд байгаа болохоор Монголдоо эрсдэлгүй очих боломжтой. Бүгд гадуур гарахгүй тусгаарласан учир биднээс битгий айгаарай. Бусад орон Энэтхэгээс иргэдээ татаж байгаа. Хориотой байгаа ч иргэдээ авъя гэвэл Энэтхэгийн Засгийн газраас бүх талаар тусалж дэмжиж байгаа. . Ер нь Энэтхэг улс гадаадын иргэдээ гаргах сонирхолтой байгаа. Энэтхэг 17 улсын иргэдийг өөрийн чартер онгоцоор явуулна гэсэн мэдээ явж байсан. Бидэн рүү нисч ирж чадахгүй бол Энэтхэгээс онгоц гаргуулах талаар (мэдээж бид төлбөрөө төлөөд онгоцонд сууна) хүсэлт тавьбал хүлээж авч болох юм байна лээ. Эхлээд танай Засгийн газар бидэнд хүсэлтээ тавих хэрэгтэй тэгвэл бид болгохыг хичээнэ, бараг болох байх гэсэн хариу өгсөн. 

Сая хоёр хоногийн өмнө иргэд цагдаагийн хооронд мөргөлдөөн болсон. Ковидын асуудлаас гадна хөл хорионы үед энэ олон хүний хоол, хүнсний асуудлыг яаж шийдэх вэ гэдэг Энэтхэгийн Засгийн газрын шийдвэрлэх том асуудал болсон. Энэтхэгт халууны улирал эхлээд өдөртөө 40 хэмийн халуун байгаа.. Мөн нэг сая хүн амтай

-Энэтхэгт байгаа монголчууд ямар нөхцөлд байна вэ?

-Энэтхэгт эмчилгээ хагалгаанд ирсэн, тэднийг асран халамжилж байгаа, ахмад настай, нялх нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шашны ном үзэж байгаа хүүхэд багачууд, лам хуварга, хувиараа болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан урт, богино хугацаагаар суралцаж байгаа оюутан залуус, төрийн албан хаагчид, түр хугацаагаар зорчиж явсан гээд олон төрлийн шалтгаантай хүмүүс бий. Бид өдөр тутамдаа ялгаварлан гадуурхалд өртөх, халдлага дайралтын золиос болох, сэтгэл санааны хохирол амсах, хоол хүнсний хомсдолд орох, өвчин тахлын халдвар авах эрсдэл, мөнгө санхүү дуусах, орон байр олдохгүй бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч улс эх орон маань удахгүй иргэдээ авна гэсэн итгэлээр эрсдэлийг даван туулж байна гэсэн юм.

Энэтхэг Монголын хооронд агаарын тээврийн гэрээтэй ажээ. Тухайлбал, Далай лам ном айлдах үеэр Энэтхэгийн Дарамсала руу хэд хэдэн удаа, 2019 оны есдүгээр сард

 banner site

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.