"Сонгдо" эмнэлгээс илэрсэн хоёр тохиолдол үгүйсгэгдсэнийг "өвдөөд эдгэсэн байх" гэж таамаглаж байна

"УБ Сонгдо" эмнэлэгт хавдрын эмчилгээ хийлгэж байсан өндөр настан, уушгины үрэвсэлтэй гэгдэн амбулаторийн үзлэг хийлгэж явсан 40 настай эрэгтэй хоёроос коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас өчигдөр орой мэдээлсэн. Хоёр сарын өмнө Улаан-Үдэд зорчсон ач хүү нь өвөөдөө халдаасан байх өндөр магадлалтай байна гэж үзэж байсан юм. Хэвлэлийн хурлын үеэр түргэвчилсэн оношлуураар оношилсон гэдгийг дахин давтан онцолж байсан. 

Харин 

Энэ талаар "УБ Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайхан "Вирусгүй гарлаа. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай. Вирусийн эсрэг эсрэгтөрөгч үүссэн учир. Бусад шинжилгээнд хамрагдсан 40-өөд хүний хариу "сөрөг" гарсан гэж мэдээлжээ. 

Хэдийгээр дотоодод өвчний халдвар илрээгүй ч live tv-ийн хамт олноос үзэгч, уншигч та бүхнийг амны хаалтаа зүүж, гараа угаан, байнга ариутгаж, гадуур аль болох гарахгүй байх, гарсан бол олон бужигнасан газраар бага үйлчлүүлэхийг уриалж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.