Г.Сугарбат: "Нахиа импекс", "Монос" компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан

ОБЕГ-ын Шуурхай штабын үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат ариутгалын бодис, үйлдвэрлэгч нарт хийсэн хяналт шалгалт хийсэн талаараа танилцуулсан. 

bd5193 A8984439 F322 4F34 BCB7 FBFC8D6933D7 x974

“Нэгдүгээрт, . Тухайлбал, Францад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 55 дээжээс 23 шаардлага хангасан 32 стандартын шаардлагад хүрэхгүй байна. Хадгалалтын буюу тээвэрлэлтийн явцад бодисын хэмжээнд өөрчлөлт орсон гэж үзсэн. БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс авсан 34 дээжээс дөрөв нь л шаардлага хангасан. Учир нь ариутгалын бүтээгдэхүүнд дэгдэмхий шинж чанар бүхий  бодисууд ордог тул хадгалалт, тээвэрлэлтийн явцад ийнхүү чанар нь алдагдсан гэж үзсэн байна. Үүнийг огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Тиймээс ариутгал хийхдээ орцыг нь нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Нийт 409 аж ахуй нэгж 32 нэр төрлийн халдваргүйтлийн бодисыг үйлдэрлэж байна. 

Хоёрдугаарт, гар ариутгах бодис үйлдвэрлэж байгаа аж, ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Үүнд . Гар ариутгагч бодисын гол найрлага нь 96 хувийн хүнсний спирт.

Гэтэл “Нахиа импекс”, “Монос” компани техникийн спиртээр гар ариутгагч хийсэн зөрчил гарсан. Тиймээс холбогдох стандартын дагуу ажиллахыг шаардлага хүргүүлсэн байна. 

Мөн Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудад хяналт шалгалтыг эхлүүлээд байна” гэсэн юм.

Техникийн спиртийг таних арга:

. Ердөө 100 грамм цэвэр техникийн спирт нь үхэлд хүргэх аюултай байдаг. Хордсон үед ходоод зангирч, огиулах, толгой эргэх, шүлс их ялгарахаас гадна амнаас цагаан хөөс сахардаг.  Архи болон этилийн спиртээс ялгаагүй тул гэрийн нөхцөлд шатааж таньж болдог. Жишээ нь, бол этилийн спиртийг шатаахад цэнхэр дөл гардаг. Хордсон тохиолдолд яралтай түргэн тусламж дуудах, түргэн иртэл хүнсний содыг усанд найруулж уун бөөлжих хэрэгтэй. Манай улсын иргэд гол төлөв этилийн спирттэй андуурч хэрэглэх, шар тайлах зорилгоор хэрэглэж хохирдог байна.

Энэ мэдээллийн дараачаас тус компаниуд техникийн спирт хэрэглээгүй гэдэг тайлбар өгсөн үүнд МХЕГ-аас албан ёсоор дараах мэдээллийг хийсэн LIVE: "Монос", "Нахиа импекс" компаниуд тусгай зөвшөөрөлгүйгээр гар ариутгагч үйлдвэрлэж байжээ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.